2016-11-04
 
2013 оны 11 сарын 07

Английн эрдэмтэд эхийн нас болон хүүхдийн оюуны чадамж хоёрын дунд шууд уялдаа холбоо байгааг олж илрүүлжээ.


Судлаачид 11 жилийн турш нийгмийн янз бүрийн давхаргын 200 орчим хүүхдийн оюун ухааны чадамжинд судалгаа хийсний эцэст сонирхолтой дүгнэлтэнд хүрсэн байна.
Тодруулбал төрж буй эхийн нас хүүхдийн оюун ухаан бүрэлдэхэд онцгой үүрэг гүйцэтгэдэг байна.


Жишээлэхэд:


16-22 насандаа ээж болсон эмэгтэйчүүдийн хүүхдүүдэд оюуны чадамжийн мэдэгдэхүйц түвшин илрээгүйгээр барахгүй IQ нь дунджаас доогуур байсан байна. Түүнээс гадна ийм хүүхдүүдийн 19,4 хувь нь сургуульд ороод үе тэнгийнхэн болон насанд хүрэгсэдтэй харилцах чадвар муу байжээ.


Эрдэмтдийн дүгнэснээр ийм үр дүн гарсан шалтгаан нь залуу ээж жирэмсэн байхдаа сэтгэл санааны хэт ачаалалд орж, стресстэж байсантай холбоотой аж. Учир нь ураг тээж байхдаа нервтэх нь хүүхдийн оюуны чадамжинд сөргөөр нөлөөлдөг юм байна.


Ялангуяа 16-18 насандаа ээж болж байгаа хоёр бүсгүй тутмын нэг нь төрөхийн өмнөх сэтгэлийн хямрал гэгчид ордог аж.
19-22 насанд энэ үзэгдэл бараг 36 хувийн тохиолдолд ажиглагджээ.


Харин ухаалаг, оюуны өндөр чадамжтай хүүхэд төрүүлэх магадлал хамгийн өндөр нас бол 27 нас.


Энэ бүлгийнхний гоц ухаантай хүүхэд төрүүлэх боломж асар өндөр аж. Дашрамд сануулахад Йелийн их сургуулийн Анагаах ухааны сургуулийн эрдэмтэд ямар аргаар төрсөн нь хүүхдийн оюун ухаанд нөлөөлдөг гэж үзсэн.


Тухайлбал, хийсвэр хагалгааны тусламжтайгаар төрөх нь хүүхдийн оюуны чадамжийг бууруулдаг юм байна.
 

Бичсэн: Ranzaa EZ-107 | цаг: 13:04 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих


Энэ бичлэг нийт 5 удаа уншигдсан.



:-)
 
xaax